belguteib
Composer
Бид хуучин цагт PHP дээр вэб хийхдээ library
гээд хэсэг файл татаж аваад түүнийгээ ашиглах газраа include
хийж ашигладаг байсан.
<?php
include('library/path/lib.php');
include('library/http/client.php');
//code
...
Иймэрхүү байдалтай ашиглахаар их төвөгтэй байдаг юм.
Харин composer бол үүнийг маш хялбар шийдэж өгсөн. Өөрт хэрэгтэй, ашиглах library
-г composer.json
файл дотор бүртгэж өгөөд ганц удаа include
функц дуудаад л болно.
<?php
include('vendor/autoload.php')
//Use library 1
//Use library 2
//Use library 3
//Use library 4
Мөн таны ашиглаж байгаа library сангийн шинэ хубилвар гарвал
composer update
коммандаар library-ийн кодийг шинэчилж болдог давуу талтай.
Composer-ээр дамжуулан суулгах боломжтой PHP сан жагсаалт: https://packagist.org/
Жишээ:
Нэгэн төсөлд
өгөгдлийн сантай ажиллах: doctrine/dbal
HTTP Request илгээх: guzzlehttp/guzzle
Mailgun майл илгээх: mailgun/mailgun-php
сангууд хэрэг боллоо гэвэл доорхи байдлаар сангуудаа бүртгэж өгөөд composer update
комманд ажиллуулаад бүх хэрэгцээт сангаа татаж авч болно.
{
"require": {
"doctrine/dbal": "v2.5.4",
"guzzlehttp/guzzle": "dev-master",
"mailgun/mailgun-php": "dev-master"
}
}